Wednesday, November 14, 2012

Одон медаль гардууллаа

Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн өдрийг бүх нийтийн тэмдэглэлт баярын өдөр болгон УИХ хуульчилсан билээ. Энхүү ойн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зарлиг гарган төрийн захиргаа болон цэрэг, соёл урлаг, боловсрол, эрүүл мэндийн салбарт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан иргэдийг төрийн одон, медалиар шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар одон, медалиар шагнуулсан иргэдийг НИТХ-ын дарга Д. Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар Засаг даргын Тамгын газрын байранд хүлээн авч одон, медалийг нь гардууллаа.






No comments:

Post a Comment