Wednesday, November 28, 2012

Тусгай хамгаалалтанд авах тухай - Тогтоол

Дугаар 66
2012 оны 11-р сарын 28-ны өдөр
            Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 1/2043 тоот албан бичгээр өргөн барьсан саналыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс  ТОГТООХ нь:

Monday, November 19, 2012

Улаанбаатарт иргэдийн оролцоо эхэлж байна

Өнөөдөр Та бид маш чухал уулзалтад оролцож байна гэж би хэлмээр байна. Шууд ардчилалын тухай асуудлыг хэлэлцэхээр, тодорхой ойлголцолд хүрэхээр манай Уланбаатарчууд маань Төрийн ордны их танхимд цуглаад байна.
Хотод маш олон асуудал шийдвэрлэгдэх шаардлагтай байгааг хэн хүнгүй мэднэ. Замын түгжирлээс эхлээд хогоор үргэлжилнэ. Сүүлийн үед гараад байгаа аюулгүй байдал, үүнээс улбаалан аюулгүй орчинд амьдрах эрх гээд олон асуудал тулгамдаж байна.
Гэхдээ ямар арга замаар шийдвэрлэх вэ? Хэн шийдэх вэ? Энэ асуултад бид бүхэн тодорхой хариулт өгөх гэж өнөөдөр энд цугласан. Тийм ч учраас өнөөдрийн “Шууд ардчилал” сэдвийн дор өрнөх үндэсний сургалт маш чухал гэж онцолж хэлмээр байна.
Улаанбаатарчууд бид бүхэн ямар орчинд амьдарч байгаа вэ гэдгээ хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Ардчилсан нам нийслэлийн сонгуульд оролцохдоо Улаанбаатрыг утаагүй хот болгоё, түгжирэлгүй хот болгоё, хог хаягдалгүй, авлигагүй, хүнд сурталгүй нийслэл болгоё гэж асуудалд хандсан. Улаанбаатарчууд ч дэмжсэн.

Wednesday, November 14, 2012

Одон медаль гардууллаа

Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн өдрийг бүх нийтийн тэмдэглэлт баярын өдөр болгон УИХ хуульчилсан билээ. Энхүү ойн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зарлиг гарган төрийн захиргаа болон цэрэг, соёл урлаг, боловсрол, эрүүл мэндийн салбарт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан иргэдийг төрийн одон, медалиар шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар одон, медалиар шагнуулсан иргэдийг НИТХ-ын дарга Д. Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар Засаг даргын Тамгын газрын байранд хүлээн авч одон, медалийг нь гардууллаа.

Friday, November 9, 2012

НИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчдийн Сөүл хотын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа.

НИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид 2012 оны 11 дүгээр сарын 05-наас 09-ний өдрүүдэд Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ким Мён Сү-гийн урилгаар тус хотод албан айлчлал хийлээ.