Tuesday, October 1, 2013

Бангкок хоттой сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ


Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгын урилгаар Тайландын Вант Улсын Бангкок хотын ИТХ-ын дарга Пипат Лаппратана тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод 09 сарын 28-наас 10 сарын 01-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд зочид төлөөлөгчдийг нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга хүлээн авч уулзлаа.
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч Улаанбаатар хотод айлчлан ирсэн та бүхэнд талархал илэрхийлье. Манай хотод тавтай морилно уу. Өнгөрсөн жил бид Бангкок хотод албан ёсны айлчлал хийхдээ 2 хотын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ашигтай олон ажлыг хэрэгжүүлэхээр санал солилцсон. Тухайлбал Бангкок хоттой сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж, уламжлалт эм эмчилгээг дэмжих, эмч сувилагчдыг солилцох. Эдгээр ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэх саналтай байна гэлээ. Ноён Пипат Лаппратана Улаанбаатар хотод айлчлан ирсэндээ таатай байна. Биднийг таатай хүлээн авсан та бүхэнд талархал илэрхийлье. 2 хотын хамтын ажиллагааны хүрээнд дээрх ажлуудыг хэрэгжүүлэхэд бэлэн байна. Ирэх онд эрүүл мэнд, боловсролын салбарт туршлага солилцох солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлье гэж онцлон хэллээ. Тайландын Вант Улсын Бангкок хотын ИТХ-ын дарга Пипат Лаппратана тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлалын хүрээнд удахгүй сурагч, эмч солилцоогоор Бангкок хотруу сурагч эмч нарыг явуулахаар харилцан тохиролцлоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

No comments:

Post a Comment