Өнөөдөр Та бид маш чухал уулзалтад оролцож байна гэж би хэлмээр
байна. Шууд ардчилалын тухай асуудлыг хэлэлцэхээр, тодорхой ойлголцолд
хүрэхээр манай Уланбаатарчууд маань Төрийн ордны их танхимд цуглаад
байна.
Хотод маш олон асуудал шийдвэрлэгдэх шаардлагтай байгааг хэн хүнгүй мэднэ. Замын түгжирлээс эхлээд хогоор үргэлжилнэ. Сүүлийн үед гараад байгаа аюулгүй байдал, үүнээс улбаалан аюулгүй орчинд амьдрах эрх гээд олон асуудал тулгамдаж байна.
Гэхдээ ямар арга замаар шийдвэрлэх вэ? Хэн шийдэх вэ? Энэ асуултад бид бүхэн тодорхой хариулт өгөх гэж өнөөдөр энд цугласан. Тийм ч учраас өнөөдрийн “Шууд ардчилал” сэдвийн дор өрнөх үндэсний сургалт маш чухал гэж онцолж хэлмээр байна.
Улаанбаатарчууд бид бүхэн ямар орчинд амьдарч байгаа вэ гэдгээ хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Ардчилсан нам нийслэлийн сонгуульд оролцохдоо Улаанбаатрыг утаагүй хот болгоё, түгжирэлгүй хот болгоё, хог хаягдалгүй, авлигагүй, хүнд сурталгүй нийслэл болгоё гэж асуудалд хандсан. Улаанбаатарчууд ч дэмжсэн.
Харин одоо бид иргэдтэйгээ хамтран бодит ажил хийх ёстой. Үр дүнг нь гаргах үүрэгтэй!
Олон асуудал ярихаасаа өмнө хэдхэн тоог онцлон хэлэхийг хүсч байна. Улаанбаатарчууд үүнийг мэдэж байх ёстой. Улаанбаатар хот маань жил бүр 600,000 м/к хог хаягдал хаядаг. Агаарын бохирдол дэлхийн бусад хотуудаас 10 дахин их байна. Ийм мөртлөө нэг хүнд ноогдох ногоон байгууламж 10 дахин бага байдаг. Улаанбаатар хотын нийт өрхийн 30 хувь орон сууцанд амьдардаг. 70 хувь нь гэр хороололд амьдардаг. Тэгэхээр 70 хувь нь дэд бүтэцгүй, гадаа бие засдаг, дулаанаа өөрсдөө галлаж халаадаг гэсэн үг. Улаанбаатарт 1.250.000 хүн амьдардгаас 220.000 хүн тогтмол ажилгүй байна. Энэ бол маш өндөр тоо, бараг хориод хувь нь гэсэн үг. Тэгсэн мөртлөө дэлхийн дундаж цалинтай хүмүүстэй харьцуулахад 3.5 дахин бага цалинтай байдаг. Хоногт Улаанбаатарт 3 эндэж, 3 хүн гэмтэж байна. Энэ бол аюултай тоо.
Олон улсын жишгээр нэг хүнд ноогдох архины хэмжээ 8-9 литр байвал харанга цохиж байна гэж үзэж, төр засаг нь анхаарч эхэлдэг. Гэтэл өнөөдөр Улаанбаатарт нэг хүнд 28 литр архи оногдож байна. 270 хүнд нэг архины цэг оногдож байна.
Бид аюулгүй хотод амьдарч байна уу, үгүй юу?
Улс орны хэмжээнд Авлига маш их байна. Хамгийн сүүлийн судалгаагаар Улаанбаатар хотод хүмүүс, албан тушаалтнуудад жилдээ 479 тэрбум төгрөгийн авлига өгдөг юм байна. Хотын төсөв 300 орчим тэрбум! Хотын төсвөөсөө илүү хэмжээний авлига авдаг гээд боддоо. Тэгэхээр хотод ямархуу хэмжээний асуудал байна? Үүнийг шийдэхэд бидэнд ямар асуудал бэрхшээл тулгарах вэ гэдгийг та бүхэн харж байгаа. Энэ бүхнийг иргэдтэйгээ л ярьж шийдэж байя. Иргэдээсээ саналыг нь авъя. Дарга нар ухаантай царайлахаа болъё! Тэр хорооны СӨХ-ийн асуудлыг хэрхэн яаж шийдэхийг иргэд л мэднэ. Тэднийхээ оролцоотойгоор шийдэх нь хамгийн зөв. Та бүхэн бод...! Бид энэ бүхний эхлэлийг тавьсан гэж ойлгож байгаа. Бид бүхэн газрынхаа асуудлыг шийдэж байгаа, түгжрэлийнхээ асуудлыг ярьж байна. Үүнийхээ дагуу тодорхой асуудлыг хэлэлцэж байна.
Чингэлтэй дүүргийн татварынхан төрийн албан хаагчиддаа орон сууц барих гээд газар гуйсан. Иргэд “үгүй ээ” гэж нэгэн дуугаар эсэргүүцсэн! Тэр дагуу хотын дарга газар олгох захирамжийг нь хүчингүй болгосон. Энэ бол иргэдийн оролцооны эхлэл гэж би ойлгож байна.
Өнгөрсөн жил төсвийн тухай хууль батлагдсан. Энэ төсвийн хуулиар орон нутгийн эрх мэдэл нэмэгдэж байгаа. Хотын, дүүргийн, хорооны гээд. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тангараг өргөснөөсөө хойш орон утгийн эрх мэдлийг дээшлүүлье, асуудлыг орон нутагт нь шийдүүлье гэж санал санаачилга тавьж байсан. Энэ шинэ төсвийн хуулиар санал Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санаачилга батлагдсан гэж ойлгож байгаа. Гэхдээ аливаа асуудлыг орон нутагт шийдэхэд хэн нэгэн даргын, хэн нэгэн албан тушаалтны, санхүүгийн эрх мэдлийг дээшлүүлж байна гэж иргэд ойлгож болохгүй. Тэгэх юм бол дээд даргын асуудал доод даргаруу шилжиж байна гэсэн үг. Орон нутагт ганц хоёр газар эрх мэдлийг өгөхөд 50 сая төгрөгийн бие засах газар барьчихсан байдаг юм байна. Орон нутагт эрх мэдэл өгсөн чинь 200 сая төгрөгөөр бие засах газар барихыг үгүйсгэхгүй. Гэтэл нэг талд нь орон нутгийн төсөв санхүүгийн эрх мэдлийг өгч байгаа, нөгөө талд нь орон нутгийн иргэдийнхээ оролцоог дээшлүүлж, сайжруулж гэмээ нь орон нутгийн эрх мэдлийн тэнцвэр хангагдана. Тэр утгаараа өнөөдөр яг цаг нь боллоо. Тийм учраас 2013 оны төсвийн хууль батлагдахад бид иргэдтэйгээ нэгэн зэрэг эхлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Өөр нэг том асуудал ирэх 7 хонгийн Пүрэв гарагт буюу 9 сарын 13-нд газрын асуудлаар, газар зохион байгуулалтын асуудлаар УБ хотын ИРГЭДИЙН ХУРАЛ томоохон шийдвэр гаргах гэж байна. Олон асуудал байна. Ганцхан асуудлыг сөхөхөд орон сууцны дундах хүүхэд, ахмадуудын чөлөөт цагаа өнгөрөөдөг талбай дээрх бүх захирамжийг хүчингүй болгоно. Цаашид нэг ч захирамжийг бид шинээр гаргахгүйгээр шийднэ.
Энэ шийдвэрийг Пүрэв гаригт гаргана. Тэгэхээр энэ хугацаанд сургуулийн хүүхдүүдийн талбайг байхгүй хойгуур хэн гэдэг хүн байшин барилга барих вий, биеийн тамирын талбайг маань аваад барилга барьчих вий гэсэн сэтгэл зовинолоо одоо хая!
Одоо бол хэрхэн газраа зүлэгжүүлэх вэ? Ногоожуулж, биеийн тамирын спортын талбай бий болгох вэ? Гэдэгт л санаа тавьцгаая. Ер нь бид аливаа асуудлыг шийдэхдээ иргэдийн оролцоотойгоор гурван үндсэн нөхцөлийг зайлшгүй тавьж байгаа.
- Нэгдүгээрт : Иргэд маань заавал оролцдог байх ёстой!
- Хоёрдугаарт: Ийнхүү иргэд оролцож гаргасан шийдвэрээ иргэд өөрсдөө хянадаг байх ёстой.
- Гуравдугаарт: Энэ шийдвэр заавал биелэгддэг байх ёстой гэсэн энэ гурван зарчим дээр бид заавал нэгдэх ёстой.
Хамгийн гол нь бид иргэдийн оролцоотой байна, оролцож байна гээд гээд хэдхэн хүн байх биш! Тодорхой дүрэм журам, стандартыг мөрдүүлэх учиртай. Түүнийгээ иргэдийнхээ оролцоотойгоор харах ёстой. Энэ стандарт, дүрмээ барих учиртай. Тэрхүү дүрэм стандартыг та бид өнөөдөр энд хэлэлцэх гэж байгаа юм. Үүнийгээ бид үнэлэх бас дагах ёстой.
Та бүхний санаа оноог авч бид буцаад та бүхэнтэйгээ хамтраад иргэдрүүгээ чиглэсэн бодлого болгож гаргана. Та бүхэн ямар бодолтой байна гэж? Энэ эхлэлийг бид тавьж байна. Өнөөдрөөс эхлэн Улаанбаатарт иргэдийн оролцоо эхэлж байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье! Баярлалаа.
Шинээр байгуулагдсан НИТХ-ын тэргүүлэгчид хоёр ч удаагийн хуралдаанаа хийлээ. Эдгээр хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн бэ?

-Анхны хурлаа өнгөрөгч долдугаар сарын 9-нд хийж, намайг хурлын
даргаар сонгож, тэргүүлэгчдээ 11 хүний бүрэлдэхүүнтэй сонгоод үйл
ажиллагаагаа эхэлсэн. Энэ хугацаанд бид хурлын дэг буюу хамгийн гол
бичиг баримтаа боловсруулах ажлын хэсгийг байгууллаа.
Хоёрдугаарт, нийслэлийн өнөөгийн байдал ямар байна вэ гэдэгт
анхаарлаа хандуулсан. Яагаад гэвэл хотыг удирдах эрх нэг улс төрийн
хүчнээс нөгөөд шилжиж байна. Тийм учраас бид ямар хотыг хүлээн авч
байгаа, хотод тулгамдаж байгаа асуудал юу байна вэ гэдэгт үнэлэлт,
дүгнэлт өгөх, санал боловсруулах ажлын хэсэг мөн байгуулсан. Уг ажлын
хэсгийн ажил ч дуусах шатандаа явж байна.
Нөгөөтэйгүүр газрын асуудлаар нэлээд томоохон шийдвэрийг НИТХ-ын
тэргүүлэгчид гаргаад байна. Нийслэлийн болоод улсын хөрөнгөөр хийгдэж
байгаа барилга байгууламжаас бусад барилгын ажлыг шинээр эхлүүлэх,
өргөтгөх ажлыг түр зогсоох тухай шийдвэрийг НИТХ-ын даргын хувьд
гаргасан. Үүнийг наймдугаар сарын 1-нд хуралдсан НИТХ-ын тэргүүлэгчид
тогтоол болгосон байгаа. Үүний хажуугаар газрын асуудлыг ямар зарчмаар
шийдэх вэ, замбараагүй олгосон зөвшөөрөл, баригдаж байгаа барилгуудыг
хэрхэн цэгцлэх ёстой вэ гэдэгт зарчмын санал гаргах ажлын хэсгийг
томилоод энэ сарын 16-ны өдрийн хуралдаанд саналаа ирүүлэхийг үүрэг
болгочихсон байгаа.
-Өнөөдөр НИТХ-ын ээлжит бус хурлыг зарласан байна. Ямар асуудал хэлэлцэх вэ?
-Энэ хурлаар хороодын бүрэлдэхүүнээ батална. Ажлын албаны бүтцээ ч
шинэчилж, өөрчилнө. Ингэснээр НИТХ бүрэн хэмжээгээр ажиллах боломж бий
болно. Өөрөөр хэлбэл, хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжоо
хурал өөртөө олгож байгаа хэрэг юм. Өнөөдөр Засгийн газар
байгуулагдахад тодорхой хэмжээний саад учирч улс төрийн нөхцөл байдал
хүнд байна. Тиймээс энэ үед НИТХ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэдэг нь хотын
хэмжээний өмч хөрөнгө төсвийн асуудалд шийдвэрээ гаргах боломж бүрдэж
байна гэсэн үг юм.
-Та дээр хэлэхдээ бид ямар хотыг хүлээн авсан бэ гэдгээ
нягталж байна гэсэн. Ер нь шинэ удирдлагууд та бүхэн ямар хотыг хүлээн
авав аа?
-Энэ талаар яривал их олон зүйлийг дурдаж таарна. Үүнийг судлах ажлын
хэсгийн дүн албан ёсоор гарсны дараа нийтэд мэдээлэх болно. Гэхдээ цаг
үеийн цөөн хэдэн зүйлийн талаар мэдээлэл өгье.
Өвөлжилтийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад байгаа юм байна.
Наймдугаар сарын 25 гэхэд сургууль, цэцэрлэгүүд хүүхдээ хүлээн авахад
бэлэн болсон байх ёстой. Үүн дээр санаа зоволтгүй гэж үзэж байгаа.
Урсгал засварын ажил хэвийн явагдаж, дуусах боломжтой байна.
Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хотын дэд бүтцийн
байгууллагуудын хийх ёстой цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны асуудлыг
бэлтгэх ажил хэвийн явагдаж байна. Өөрөөр хэлбэл, өвөлжилтийн
бэлтгэлийг тодорхой хэмжээгээр хангаад байна. Мэдээж эдгээрээс гадна
анхаарах асуудлууд бий. Тухайлбал, нэлээд олон айл өвлийн талыг даарч
өнгөрүүлдэг. Ес, аравдугаар сараас халаалтаа авахад тохируулгын ажил гэж
нэлээд хугацаа авна. Түүний дараа хоёр дахь бэхэлгээ гэж мөн хугацаа
шаардана. Ингэж байтал байшин дундах холбоо нь болохоо байчихдаг.
Ингэсээр нэгдүгээр сард арай хийн жигдэрсэн болдог. Үүнд дэд бүтцийн
байгууллагууд нэлээд үүрэгтэй учир НИТХ-ын тэргүүлэгчид тодорхой үүрэг
өгсөн. Тиймээс уг ажилд хуулийн дагуу тодорхой хяналт тавиад явна.
Хотын хөрөнгө санхүүгийн асуудал байна. Урсгал хэмжээний асуудал нь
гайгүй ч нийслэлийн өглөг нь хэрээс хэтэрчээ. Үүнийг төлөх эх үүсвэр нь
тодорхойгүй байдаг юм байна. Мөн татвараар нэлээд хэдэн тэрбум төгрөг
авах боломжоо алджээ. Энэ мэтчилэн олон зүйл байна. Тиймээс бид энэ
бүхэн дээр цаашид авах арга хэмжээгээ нэлээд сайтар төлөвлөж, ач
холбогдолоор нь дугаарлаж шийдэх ёстой гэдэг зарчмаар ажиллаж байна.
-АН-ын нийслэлд ялалт байгуулсан шалтгаан нь гэр хорооллыг
дэд бүтэцжүүлэх гэсэн амлалт байсан болов уу. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх
вэ?
-Энэ ажлыг гэнэтхэн, бүгдийг нь хамруулаад сайхан болгочихно гэж
ойлгож болохгүй гэдэг нь ойлгомжтой. Энэ бол тодорхой үе шаттайгаар
зохион байгуулах ажил. Заримыг нь төвлөрсөн дулаанд холбох бол заримыг
нь тухайн орон нутагт нь тохируулж, төвлөрсөн бус байдлаар шийдэж
таарна. Тиймээс хотын хэсэгчилсэн төлөвлөгөө хийж, газрын шинэ
хуваарилалт гаргана. Энэ бүгдийг тэнд амьдарч байгаа иргэдийнхээ
саналаар хийх юм шүү дээ. Хугацааны хувьд нэгэнт бидний амлалт учир
эдгээр ажлаа маш эрчимтэй эхлүүлнэ гэдгээ хэлэх байна.
-НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар өвөлжилтийн асуудал
хэлэлцсэн. Өвөл гэхээр л утаа санагддаг. Ирэх өвөл гэхэд нийслэлийн утаа
багасах уу?
-Миний бие агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны даргаар
ажиллаж байсан. Хэдийгээр өөр албанд томилогдсон ч гэсэн хотын Засаг
дарга болон НИТХ-ын дарга нар угаас энэхүү Үндэсний хорооны гишүүн
байдаг. Тиймээс бидэнд агаарын бохирдлыг бууруулах талаар төлөвлөж
байгаа ажлууд олон байна. Эдгээр ажлаа найм, есдүгээр сардаа багтаагаад
хийчихвэл ирэх өвөл утаа тодорхой хэмжээгээр буурна. Нөгөөтэйгүүр гэр
хорооллыг дэд бүтэцжүүлэх зорилтоо хэрэгжүүлж чадвал агаарын бохирдол
тэр хэрээрээ буурна. Гэхдээ дахин хэлье.
Энэ бүх ажлууд нь шүд авахтай адил хурдан бүтчихгүй юм шүү. Хамгийн
гол нь бид эхлүүлэх ёстой. Эхлүүлэхдээ иргэдийнхээ оролцоотой эхлүүлнэ
гэдгийг л ойлгох хэрэгтэй.
-Зам засварын ажлын талаар тодруулъя. Өнөө жилийн хувьд зам
засварын ажил харьцангуй эрт эхэлсэн ч маш удаашралтай байна. Энэ юунаас
болоод байна вэ?
-Өнөө жилийн хувьд ажиллах ёстой хамгийн сайхан үеэ ашиглахгүй
өнгөрөөх юм шиг байна. Долдугаар сарын 15-наас наймдугаар сарын 20
хүртэл автомашины ачаалал хамгийн бага байдаг үе. Тиймээс замын ажил
хийх хамгийн боломжит үе гэдэг. Гэтэл цаг агаарын байдал, борооны улмаас
энэ ажил удааширч байна. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын асуудал нэлээд
санаа зовоож байна. Тендер зарлагдаад гэрээ байгуулчихдаг. Гэтэл
төсвийн эсвэл Хөгжлийн банкнаас гарах хөрөнгө нь гарахгүй удах юм. Ийм
шалтгаанаар ажил урагшлахгүй байна.
-Яагаад төр үүнийг нь хурдан шийдээд өгч болдоггүй юм бэ?
-Төсвийн хөрөнгөөр хийгдэх гол ажлууд маань Сангийн болон бусад
яамдаас хамааралтайгаар үл ойлголцол ч гэх юм уу, эсвэл хуулийн
асуудлаас болоод нэлээд хойшлоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн
албадын ажлын уялдаа холбоо огт байхгүй болсон гэсэн үг л дээ.
-Замын хажуу талын хашлагыг сольж байгаагаас болж түгжрэл
үүсэх юм. Хараад байхад жил бүр солиод байдаг. Ингэж олон удаа солих
шаардлага бий юу?
-Үүнийг хүн бүр асуудаг. Би ч гэсэн ажлаа авангуутаа хамгийн түрүүнд
үүнийг асуусан. Өнгөрсөн жил зассан замын хашлагыг өнөө жил ахиад л
сольдог. Тиймээс би үүнийг холбогдох ажил хариуцсан хүмүүсээс асуусан
"Ямар учраас жил бүр сольдог, ингэхдээ хэний мөнгөөр хийдэг юм" гэж.
Хуулиараа бол тухайн замыг барьсан байгууллага гурван жилийн дотор ямар
нэг эвдрэл гарвал өөрийн хөрөнгөөр засах үүрэгтэй юм. Тиймээс албаны
хүмүүс хуулийн дагуу хийж байгаа ажил гэж тайлбарласан. Гэхдээ би энэ
талаар аудитын нөхдүүдэд хүсэлт тавиад байгаа. Тун удахгүй шалгалтын
дүнг танилцуулах болно.
-АН нийслэлийн удирдлагыг түүхэндээ анх удаа авлаа. Тэгэхээр нийслэлийн иргэд АН-аас нэлээд их зүйлийг хүсэн хүлээж байгаа?
-АН нийслэлд анх удаа олонхи болсон сонгуулийн үр дүнг би хувьдаа
иргэд шинэчлэлт, өөрчлөлтийг хүсч байгаа юм байна гэж бодож байгаа.
Түүний нэг нь миний дээр хэлсэн газар олголтын замбараагүй байдлыг
цэгцлэх асуудал юм. Тэр нь байр орон сууцны хоорондох хүүхдийн болон
ахмадын талбайтай болох, хотын төвийг ногоон байгууламжтай болгох,
нийслэлийн А зэрэглэлийн бүсийг барилгажуулах бус аль болох дэд
бүтэцжүүлэх гэх мэт асуудлыг иргэд илүүтэй хүсч байгаа гэж бодож байгаа.
Тиймээс бид ажлын арга барилын хувьд шинэчлэл хийх ёстой. Үүний илрэл
болгож томоохон хэмжээний шийдвэр гаргахдаа нээлттэй байх гэсэн зарчмыг
баримталж ажиллана. Энэ нь олон түмний оролцоотой байж, санаа бодлыг нь
сонсож, тэдний дэмжиж байгаа асуудлыг л удирдлагууд нь хийдэг байх
ёстой. Харин дэмжихгүй байхад бид сөрж ажиллах ёсгүй. Өөрөөр хэлбэл,
хотыг төлөвлөхөд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ. Энэ бол үйл ажиллагааны
маш том өөрчлөлт. Үүнийг бид бүхэн хийнэ.
Хоёрдугаарт, хотын удирдлагуудын гаргаж байгаа шийдвэр ил тод байх
ёстой. Өмнө нь хотын тэргүүлэгчид ямар шийдвэр гаргасныг хэн ч
мэддэггүй, Засаг дарга нь юу хийж байгааг хэн ч анзаардаггүй байлаа.
Хотод асуудал оруулахад хүнд суртал гаргах, танил тал харах, албан
тушаалтны үзэмжээр шийдэх гэх мэт зүйл ажиглагддаг байсан. Тийм учраас
бидний гаргаж байгаа шийдвэр ил тод байх ёстой гэдэг зарчмыг баримталж
ажиллахаар төлөвлөөд байна.
-Таны хэлж байгаа энэ бүхэн яг хэдийнээс нийслэлийнхэнд мэдрэгдэх вэ?
-Бид Иргэдийн хурлын ажлын албанд "Иргэдийн оролцооны хэлтэс"-ийг
байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн хэсэгт томоохон төсөл арга
хэмжээг хэрэгжүүлье гэвэл тэнд ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн саналыг
тусгах ёстой гэж үзэж, тодорхой дүрэм, журам боловсруулж байна.
Тухайлбал, тэднийг хэрхэн хуралдуулж, саналыг нь авах вэ гэх мэт. Энэ
дүрэм, журмаа наймдугаар сарын сүүлч гэхэд баталчихна гэсэн
төлөвлөгөөтэй байгаа.
Дараагийн нэг зүйл бол 2013 оны төсөв байна. Энэ сарын 15-аас төсвийн
мэдэгдэл хүргүүлж, есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны
хооронд тухайн хэсэг, хороодын иргэдийн саналыг авах ёстой. Эдгээр
саналаа арваннэгдүгээр сарын сүүлээр УИХ-аас нийслэлийн төсвийг батлахад
оруулах юм. Ингэхдээ аль санал нь дэмжигдсэн, аль нь хасагдсан гэдгийг
иргэддээ эргээд мэдээлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Тиймээс энэ бүх өөрчлөлт, шинэчлэлт маань ес, аравдугаар сар гэхэд иргэдэд аяндаа мэдрэгдээд ирнэ дээ.
-УИХ дахь АН-ын бүлгээс одоогийн Засгийн газрын сүүлийн хэдэн
сард явуулж байгаа үйл ажиллагаанд хяналт тавихаар ажлын хэсэг
байгуулсан. Харин нийслэлийн шинэ удирдлагын хувьд ийм асуудлыг хөндөх
үү?
-Өнөөдөр хотын удирдлагын хувьд ихэвчлэн НИТХ-ын тэргүүлэгчид
шийдвэрээ гаргаад явж байгаа болов уу гэж бодож байна. Миний хувьд Засаг
дарга Г.Мөнхбаярт хандан "Томоохон шийдвэрийг НИТХ-тай зөвшилцөж байж
гаргана шүү" гэдгийг хэлсэн. Бид энэ талаар нэлээд ойлголцол сайтай
ажиллаж байгаа.
-Засаг дарга, НИТХ-ын удирдлага хоёр өөр өөр намд ажиллаж
байгаа нэлээд завсрын үе байгаа учир иргэд нэлээд анхааралтай ажиглаж
байгаа байх л даа?
-Тийм. Гэхдээ ийм үед нам гэхээсээ илүүтэйгээр хувь хүмүүсийн
ойлголцол, харьцаа их чухал байдаг юм байна. Энэ ч үүднээс Би Г.Мөнхбаяр
даргад дээрх хүсэлтийг тавиад байгаа юм. Гэхдээ Засаг дарга хэрэв хууль
бус шийдвэр гаргасан тохиолдолд хурал түүнийг нь хүчингүй болгох эрхтэй
л дээ.
No comments:
Post a Comment