Saturday, May 4, 2013

Нийслэлийн 34 хороонд Иргэний танхим байгуулагдлаа

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө
Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ.

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тогтсон уламжлалын дагуу нийслэлийн иргэдтэй уулзаж, санал бодлоо солилцон, сонирхсон асуултад хариулт өгөхөөр хүрэлцэн ирээд байна.

Saturday, March 16, 2013

Алслагдсан гэр хорооллынхон Төрийн тэргүүнд ажил амьдралаа танилцуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн Баянзүрх дүүргийн алслагдсан захын гэр хорооллын 23 дугаар хорооны иргэд, оршин суугчидтай 2013 оны гуравдугаар сарын 16-нд уулзаж, тэдний саналыг  сонсон ярилцлаа. 

Wednesday, March 13, 2013

Орон нутгийн өөрөө удирдах байгууллагаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь сургалт-зөвлөлгөөнд

Орон нутгийн өөрөө удирдах байгууллагаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь сургалт-зөвлөлгөөнд НИТХ-ын дарга Д. БАТТУЛГА-ын тавьсан илтгэл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Лхагвасүрэнгийн гудамж, 2-р давхарт, №213, утас : 70110292, 70110202, факс : 70120292

Friday, February 22, 2013

Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо Иргэний Танхимтай боллоо

“Шууд ардчилал – Иргэдийн оролцоо”-гоор дамжуулан төвлөрлийг сааруулж, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, авилга, хүнд суртал зэрэг сөрөг үзэгдлүүдтэй тэмцэх, ардчиллыг улам бүр гүнзгийрүүлэн бэхжүүлэх талаар Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлага, Монгол төрийн бодлогыг дэмжин Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын Газраас хэрэгжүүлж байгаа олон төсөл, арга хэмжээний нэг нь Улаанбаатар Хотын Нийтийн Ахуй Үйлчилгээг Сайжруулах Төсөлтэй хамтран хэрэгжүүлж буй “Хорооны Иргэний Танхим” төсөл юм. Дээрх төслийн хүрээнд бусад хороодоос анх удаа Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо “Иргэний Танхим”-тай болж, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга Д.Баттулга,  болон тус дүүргээс сонгогдсон  НИТХ-ын төлөөлөгчид оролцсон бөгөөд  НИТХ-ын дарга Д.Баттулга тус арга хэмжээг  нээж  хэлсэн үгэндээ: Өнөөдөр СХД-ийн 7-р хороо нь Иргэний танхимтай болж байгаа нь шууд ардчиллын зарчмаар төрийн үйл хэрэгт та бүхний  оролцоо,хяналт нэмэгдэх боломж бий боллоо. Тиймээс иргэд та бүхэн нийслэлийн төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны талаар санал бодлоо илэрхийлэн, өөрсдийн асуудлуудаа иргэний танхимаар дамжуулан бидэнд уламжлаарай гэж онцолсон юм. Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон тус хорооны иргэд ч нийслэлийн удирдлагуудад дуу хоолойгоо илэрхийлэх бүрэн боломж бий болж байгаад талархалтай хандаж байгаагаа илэрхийлж байлаа

Tuesday, January 29, 2013

Хайлаастыг дахин төлөвлөхийг иргэд дэмжлээ.

Агаарын бохирдлын 70 орчим хувийг нь гэр хорооллын жирийн зуухны яндагаас гарч байгаа утаа бүрдүүлж байна гэсэн судалгааг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргажээ. Мөн Улаанбаатар хотод амьдарч байгаа нийт хүн амын 78 хувь нь гэр хороололд амьдардаг гэсэн статистик мэдээлэл байна. Тиймээс Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн, Улаанбаатар хотын экологийн тэнцвэрт байдлыг хангах, хот байгуулалтын зөв бүтэц, хотын оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор гэр хорооллын хэд хэдэн хэсэгт хэсэгчилсэн төлөвлөгөөг урьдчилсан байдлаар боловсруулсан юм.

Monday, January 28, 2013

Нээлттэй хэлэлцүүлэг - Чингэлтэй дүүрэгт

Чингэлтэй дүүргийн 13, 15-р хорооны нутаг дэвсгэрт 15 га газарт дахин төлөвлөлт хийж, барилгажуулах асуудлыг иргэдээр хэлэлцүүлэх НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
2013 оны 1-р сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13, 15-р хорооны нутаг /15 га/ дэвсгэрт дахин төлөвлөлт хийж, барилгажуулах асуудлыг иргэдээр хэлэлцүүлж, зөвшөөрөл авах зорилгоор хийсэн хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга Д.Баттулга, НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Отгонбаатар, "Улаанбаатар хотын захирагчийн Дэнжийн мянга, Хайлааст, Чингэлтэй дэх ажлын алба" Нийслэлийн төсөвт үйлдвэрийн газрын дарга Б.Батсүх, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтэн Д.Хан-Уул нар оролцож иргэдийн асуултанд хариулж, тодорхой мэдээлэл өглөө. Дахин төлөвлөлтөнд орохоор төлөвлөгдсөн тухайн бүс нутгийн оршин суугчид хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, уг ажлыг дэмжиж байгаагаа 100% санал нэгтэйгээр илэрхийллээ.

Saturday, January 26, 2013

Нээлттэй хэлэлцүүлэг - Сүхбаатар дүүрэгт

Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 15–р хорооны  зарим хэсэгт хэрэгжүүлэх орон сууцжуулах төслийн талаар нийслэлийн удирдлагууд  тус бүсд  амьдардаг болон аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэдтэй уулзан хэлэлцүүлэг зохион байгууллаа
 58-р сургууль дээр болсон уг хэлэлцүүлэгт тус бүсд амьдардаг болон аж ахуй эрхэлдэг 126 иргэнээс 94 нь  оролцон  санал бодлоо илэрхийллээ

Monday, November 19, 2012

Улаанбаатарт иргэдийн оролцоо эхэлж байна

Өнөөдөр Та бид маш чухал уулзалтад оролцож байна гэж би хэлмээр байна. Шууд ардчилалын тухай асуудлыг хэлэлцэхээр, тодорхой ойлголцолд хүрэхээр манай Уланбаатарчууд маань Төрийн ордны их танхимд цуглаад байна.
Хотод маш олон асуудал шийдвэрлэгдэх шаардлагтай байгааг хэн хүнгүй мэднэ. Замын түгжирлээс эхлээд хогоор үргэлжилнэ. Сүүлийн үед гараад байгаа аюулгүй байдал, үүнээс улбаалан аюулгүй орчинд амьдрах эрх гээд олон асуудал тулгамдаж байна.
Гэхдээ ямар арга замаар шийдвэрлэх вэ? Хэн шийдэх вэ? Энэ асуултад бид бүхэн тодорхой хариулт өгөх гэж өнөөдөр энд цугласан. Тийм ч учраас өнөөдрийн “Шууд ардчилал” сэдвийн дор өрнөх үндэсний сургалт маш чухал гэж онцолж хэлмээр байна.
Улаанбаатарчууд бид бүхэн ямар орчинд амьдарч байгаа вэ гэдгээ хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Ардчилсан нам нийслэлийн сонгуульд оролцохдоо Улаанбаатрыг утаагүй хот болгоё, түгжирэлгүй хот болгоё, хог хаягдалгүй, авлигагүй, хүнд сурталгүй нийслэл болгоё гэж асуудалд хандсан. Улаанбаатарчууд ч дэмжсэн.

Saturday, September 8, 2012

Д.Баттулга : Өнөөдрөөс эхлэн Улаанбаатарт иргэдийн оролцоо эхэлж байна.

НИТХ-ын дарга Д.Баттулгын Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалтыг Өнөөдрөөс эхлэн Улаанбаатарт иргэдийн оролцоо эхэлж байна сэдвээр нээж хэлсэн үг
Өнөөдөр Та бид маш чухал уулзалтад оролцож байна гэж би хэлмээр байна. Шууд ардчилалын тухай асуудлыг хэлэлцэхээр,  тодорхой ойлголцолд хүрэхээр манай Уланбаатарчууд маань Төрийн ордны их танхимд цуглаад байна.