Wednesday, October 23, 2013

Мэндчилгээ

Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ!
Улаанбаатар хотын иргэд ээ!
Та бүхэндээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 374 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Нийслэлийн шинэчлэлийн баг нийслэлийн өдрийг жилийн ажлаа дүгнэх, алдаа оноогоо хэлэлцэх өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлээд байгаа юм. Тиймээс өнгөрсөн хугацаанд нийслэл Улаанбаатар хотдоо хийсэн томоохон бүтээн байгуулалтууд, төрийн үйлчилгээний шинэчлэл, онцлох шийдвэрүүдээ түүвэрлэн нийслэлийн иргэд Та бүхэндээ танилцуулж байна.
Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг гаргаж УИХ-аар баталгаажууллаа. Гэр хорооллыг дахин төлөвлөж хөгжүүлэх бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх, үйлчилгээг иргэдэд улам ойртуулан Улаанбаатар хотоо нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх түүхэн шийдвэр гаргалаа. Бид удахгүй метротой болно. Метротой болсноор зам тээврийн эрэлт хэрэгцээг хангаад зогсохгүй, эдийн засгийн шинэ орчныг бий болгох өгөөжтэй, далайцтай төсөл юм. Мөн "Хүй долоон худаг"-ийг "Монгол наадмын төв" болгох бүтээн байгуулалтыг эхлүүлсэн нь наадамчин олны талархлыг хүлээсэн алхам боллоо. Бид нийслэлээ хөгжүүлэх, үр хойчийнхоо амьдрах амар амгалан хотыг бий болгоход иргэдийнхээ оролцоог хангаж, санаа бодлыг сонсож ажиллана гэдгээ та бүхэнд хариуцлагатайгаар мэдэгдье
Нийслэлийн иргэн Танд эрүүл энх, аз жаргал,
сайн сайхан бүхнийг хүсье.

No comments:

Post a Comment