Saturday, May 4, 2013

Нийслэлийн 34 хороонд Иргэний танхим байгуулагдлаа

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө
Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ.

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тогтсон уламжлалын дагуу нийслэлийн иргэдтэй уулзаж, санал бодлоо солилцон, сонирхсон асуултад хариулт өгөхөөр хүрэлцэн ирээд байна.


            Энэ уулзалт 4 жил дараалан болж байгаа бөгөөд эдгээр уулзалтанд нийтдээ 5000 гаруй иргэн биечлэн оролцож, 475 асуулт тавьж, 150 гаруй санал гаргасан  байна.
             Сая хоёр зуу гаруй мянган хүн оршин суудаг нийслэл Улаанбаатар хотын хөгжил, иргэдийн эрүүл аюулгүй ажиллаж, амьдрах орчинг бүрдүүлэхэд  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс байнга анхаарал тавьж, олон уриалга, санаачлагуудыг дэвшүүлж ирснийг бид бүхэн  мэдэж байгаа.
            Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн шууд санал санаачлагаар хэрэгжсэн ажлуудаас тоймлон дурдвал:
- Шууд ардчилалыг хөгжүүлж, иргэний оролцоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд  нийслэл, дүүргүүд,  34  хороонд "Иргэний танхим" байгуулагдав.
Нийслэлийн Иргэний танхимд 32, дүүрэг, хороодын Иргэний танхимд  68 удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд нийтдээ 6400 гаруй иргэн оролцсон байна.
            Улаанбаатар хотын  ирэх оны төсвийн төслийг www.ulaanbaatar.mn цахим хуудаснаа иргэдэд  нээлттэй мэдээлэн, Нийслэлийн Иргэний танхим"-д хэлэлцүүлэг зохион байгуулж нийслэлийн иргэдийн санал бодлыг аван, нэгтгэж баталлаа.
“Архи хэрэглэдэггүй монгол” уриалгын хүрээнд Нийслэлийн Иргэдийн Хурлын шийдвэрээр сар бүрийн 1-ний өдрийг  нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэхгүй өдөр болгож хэвшлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар улс орон даяар өрнөж буй “Архигүй монголын төлөө хамтдаа” аяны хүрээнд тусгай зөвшөөрлийг 2012 оноос шинээр нэмж олгох үйл ажиллагааг зогсоож, зөвшөөрөлтэй газруудын тоог багасгах бодлого баримталж байна.
            Нийслэлийн хэмжээнд сүүлийн 3 жилд архи, согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчилдэг  3951 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, давхардсан тоогоор 1756 аж ахуйн нэгж байууллагын эрхийг цуцаллаа.
-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн дагуу гэр хорооллын 120.8 мянган өрхөд эрчим хүчний хэмнэлттэй зуух нийлүүлж, үнийн зөрүүнд 15 тэрбум төгрөгийн, 47.7 мянган өрхөд 1.97 тэрбум төгрөгийн цахилгааны үнийн  урамшуулал олголоо. Түүхий нүүрс хязгаарлах бүсийн 12.0 мянган өрхөд 15.7 мянган тонн боловсруулсан түлш нийлүүллээ.
Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр  хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнд агаарын бохирдол 10%-иар буурах боломж бүрдлээ.
-“Хүн бүр 10 мод тарья” -Мод тарих үндэсний өдрийг жил бүр 2 удаа  зохион байгуулж  сүүлийн 3 жилд 621 896 мод бут, сөөгийг тарьж суулгасан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн уламжлалт уулзалтууд дээр иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, Ерөнхийлөгчөөс өгсөн үүрэг чиглэлийн дагуу тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.
            -Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, бодлого, үйл ажиллагаандаа тусгах, төрийн байгууллага иргэддээ шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх, авлига, хүнд суртлыг арилгах зорилгоор Иргэд хүлээн авах төвийг байгуулав.  Барилга барих зөвшөөрлийг нэг цонхны үйлчилгээгээр 21-30 хоногт багтаан шийдвэрлэдэг боллоо. 2013 оны 1 дүгээр улирлын байдлаар 234 барилга барих зөвшөөрөл олгосон нь 2012 онд олгосон нийт зөвшөөрлийн 80%-тай тэнцэж байна.
            Орон нутгийн 2012 оны ээлжит сонгуулийн дүнгээр бүрэлдсэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шинэ бүрэлдэхүүн өмнөө нийслэлийн иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах эрхийг хангах зорилтыг үндсэн зорилгоо болгон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн          2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг батлан, төрийн шийдвэр гаргах бүх түвшинд иргэдийн оролцоог хангаж, нээлттэй тунгалаг тогтолцоог бий болгохоор ажиллаж байна.
            Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан бодлого, шийдвэр, санаачлагыг хэрэгжүүлэх, нийслэлийн иргэдийн дуу хоолойг төрийн бодлогын түвшинд хүргэх чиглэлээр багагүй ажлуудыг хийсэн байна.
            Хот төлөвлөлт газрын харилцааг нээлттэй ил тод болгох чиглэлээр Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж, УИХ-аар хуульчлан батлууллаа.
            НИТХ-ын тогтоолын дагуу Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээнд нэмэлт өөрчлөлт оруулж, заасан бүсийн зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний багтаамжийн автобус, троллейбус, хүүхдийн болон ажилчдын автобус, төрийн үйлчилгээний автомашин явах болон дугаарын зохицуулалтыг хэрэгжүүлж эхлээд байна.
            Нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах, хог хаягдлын менежментийн тогтолцоог бий болгох зорилгоор Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах 2013-2016 хөтөлбөр”-ийг боловсрууллаа. Энэхүү хөтөлбөрийг нийслэлийн иргэний танхимаар хэлэлцүүлэн иргэд, Төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийн саналыг аван тусгаснаас гадна НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн баталлаа.
            Нийслэлийн удирдлагууд 2020 он гэхэд Улаанбаатар хотод метро барьж ашиглалтанд оруулах зорилт тавин ажиллаж байна.
            Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг батлан, эхний ээлжинд гэр хорооллын 12 хэсэгт дахин төлөвлөлт хийхээр боллоо.
            Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын мэдээллийн ил тод байдал, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, чиг үүрэг бүхий Авлигын эсрэг нийслэлийн олон нийтийн зөвлөлийг байгуулахаар ажиллаж байна.
            Хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудыг энэ богинохон хугацаанд илтгэх боломжгүй юм. Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд гаргах, төрийн үйлчилгээнд шинэ стандарт тогтоон, чанарын эргэлт хийх, иргэн рүүгээ чиглэсэн тогтолцоог бий болгох, шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд та бидний хамтын ажиллагаа хамгийн чухал гэдгийг онцлон хэлмээр байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.








1 comment:

  1. We counted 850+ real cash slots, 684 Bitstarz-exclusive titles, and 100+ progressive jackpot games that boast multi-million dollar payouts. With over 2,900 slots, 70 table games and a 26-table non-smoking poker room, you’ll be celebrating one win after another from the minute you arrive. I find the reside casino games entertaining, and I like how Ignition has 토토사이트 a lot of Crypto choices. •The social casino games and playing industries and products are converging. Aside from the leisure of casinos, some individuals do get swept into an dependancy that far surpasses the leisure value of the games. Only a small share of gamblers attain this point, but unfortunately, it’s estimated that their losses make up a quarter of the profits for the casinos.

    ReplyDelete