НИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй
төлөөлөгчид 2012 оны 11 дүгээр сарын 05-наас 09-ний өдрүүдэд Сөүл хотын
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ким Мён Сү-гийн урилгаар тус хотод
албан айлчлал хийлээ.
Уулзалтын үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга
2012 оны сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан НИТХ-аас хамгийн анхны
гадаад айлчлалыг ах дүүгийн найрамдалт харилцаат Сөүл хотын ИТХ-д дарга,
тэргүүлэгч, бүх намын бүлгийн дарга нарын өргөн бүрэлдэхүүнтэйгээр хийж
байгааг онцлон Сөүл хоттой харилцах талаар Улаанбаатар хот болон Хурлын
байгууллага онцгой ач холбогдол өгч байгааг тэмдэглэв.
Тэрбээр цааш нь Улаанбаатар хотын
захиргааны үйл ажиллагааг цахимчлах, нээлттэй ил тод болгох, иргэдэд
хөнгөн шуурхай үйлчилдэг болгох зорилгоор цахим засаглалыг нэвтрүүлэх
төлөвлөгөөтэй байгаа талаар дурьдаад энэ талаар арвин их туршлагатай
Сөүл хотоос дэмжлэг үзүүлэх, мэргэжилтн бэлтгэхэд туслах талаар хүсэлт
тавьлаа.
Сөүл хотын ИТХ-ын дарга Ким Мён Сү
өөрийн нь урилгыг хүлээн авч Сөүл хотод албан айлчлал хийж байгаад
НИТХ-ын даргад талархал илэрхийлээд хоёр хотын хурлын байгууллагын
харилцааг хөгжүүлэх талаар анхаарал тавьж ажиллахаа мэдэгдлээ.
Айлчлалын явцад төлөөлөгчид Сөүл хотын
Автозамын мэдээллийн төвөөр орж 10 гаран сая хүнтэй Сөүл хотын автозамын
ачааллыг хэрхэн зохицуулж, ямар бодлого хэрэгжүүлж байгаатай танилцаж
сонирхсан асуултандаа хариулт авсан юм.
No comments:
Post a Comment