Wednesday, November 28, 2012

Тусгай хамгаалалтанд авах тухай - Тогтоол

Дугаар 66
2012 оны 11-р сарын 28-ны өдөр
            Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 1/2043 тоот албан бичгээр өргөн барьсан саналыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс  ТОГТООХ нь:

          1. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр  хорооны нутаг “Сэлбэ голын эх” 2071.5 га газрыг  нийслэлийн тусгай хамгаалалтанд авч байгалийн нөөц газар болгосугай.
          2. “Сэлбэ голын эх” байгалийн нөөц газрын  хилийн цэсийг нэгдүгээр, түүний хамгаалалтын дэглэмийг хоёрдугаар хавсралтаар тус, тус баталсугай.
          3.“Сэлбэ голын эх” байгалийн нөөц газрын хамгаалалтын дэглэмийг хэрэгжүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /Э.Бат-Үүл/-д даалгасугай. 
         
   
                                                      ДАРГА                                                          Д.БАТТУЛГА
                                                            Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн
  Хурлын Тэргүүлэгчдийн  2012 оны 66
      дугаар тогтоолын нэгдүгээр  хавсралт
                        
“СЭЛБЭ ГОЛЫН ЭХ” БАЙГАЛИЙН НӨӨЦ
ГАЗРЫН ХИЛИЙН ЦЭС
          Баруун талаараа Халзангийн даваанаас Мухарын даваа, Мухарын даваанаас Цохиот уул буюу 1706 тоот, Хойд талаараа Цохиот уул буюу 1706 тоот  өндөрлөгөөс хотын хойд хилийн цэсийн дагуу 2033.3 тоот, Зүүн талаараа 2033.3 тоот өндөрлөгөөс урагшаа Харанхуйн даваа, Харанхуйн даваанаас баруун урд 1962.0 тоот, Урд талаараа 1962.0 тоотоос 1702.0 тоот, 1702.0 тоот өндөрлөгөөс 1200 тоот шон, 1200 тоот шонгоос Халзангийн даваа хүртэл 

     Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн
     Хурлын Тэргүүлэгчдийн  2012 оны 66
         дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт
                      
“СЭЛБЭ ГОЛЫН ЭХ” БАЙГАЛИЙН НӨӨЦ
 ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ДЭГЛЭМ
          Нэг. Нийтлэг үндэслэл:
          1.Энэхүү   дэглэмийн   зорилго  нь  Сэлбэ  голын  эх,  байгалийн нөөц газарт
иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас явуулах үйл ажиллагааг Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Усны тухай, Ойн тухай хууль тогтоомжуудтай уялдуулан зохион байгуулахад оршино.
Хоёр. Хамгаалалтын дэглэм
2.Байгалийн     нөөц      газрын      хамгаалалтын     захиргааны        үүргийг
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль хамгаалах газар хэрэгжүүлж дараах үйл ажиллагааг явуулна.
2.1.Тусгай  хамгаалалттай  газар  нутгийн тухай хуулийн 21  дүгээр зүйл
болон уг дэглэмийн биелэлтийг хангуулах;
2.2.Судалгаа  шинжилгээ, ойн  аж ахуйн  арга хэмжээ явуулах  мэргэжлийн
эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулж, хяналт тавьж ажиллах;
2.3.Зөвшөөрөгдсөн    аялал   жуулчлалын    зам    чиглэлийг    тэмдэгжүүлэн
автомашины зогсоол гаргаж, орчныг бохирдуулахгүй байхад хяналт тавьж ажиллах;
2.4.Уул,  ус  овоо  тахих  уламжлалт  зан  үйлийн  ёслол  үйлдэх  ажиллагааг
зохицуулах;
2.5.Байгалийн   нөөц,  баялгийн  төлбөр    хураамжийг    холбогдох   хууль, тогтоомжийн  дагуу авч, зүй зохистой ашиглуулах;
Гурав. Байгалийн  нөөц  газарт  зөвшөөрөгдсөн   үйл   ажиллагаа:
3.1.Байгалийн   төлөв  байдлыг  хөндөхгүйгээр   судалгаа   шинжилгээний
ажил явуулах;
3.2.Ой   зохион   байгуулалтын  тайланд   тусгагдсан   ойн   аж  ахуйн  арга
хэмжээг ой хээрийн түймэр гарч болзошгүй хавар, намрын хуурайшилттай үеэс бусад хугацаанд мэргэжлийн эрх бүхий байгууллага гүйцэтгэх;
3.3.Байгалийн  баялаг  ашиглах,  амралт,  аялал  зугаалга,  биеийн тамирын
арга хэмжээг зохих төлбөр хураамжийг төлж, байгаль хамгаалагчийн хяналтан дор зохион байгуулж явуулах;
3.4.Зөвшөөрөгдсөн  үйл ажиллагааг явуулсаны дараа орчны  хог  хаягдлыг
цэвэрлэж, хариуцсан байгаль хамгаалагчид хүлээлгэн өгөх;
Дөрөв.Байгалийн нөөц газарт хориглосон үйл ажиллагаа:
4.1.Байгалийн   нөөц   газарт  барилга   байгууламж   барих, үйлдвэрлэлийн
зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, ан амьтан агнах, барих зэргээр байгалийн унаган төрхийг өөрчилж, голын усыг бохирдуулах  үйл ажиллагаа явуулах;
4.2.Нийслэлийн    Засаг    даргын    2002    оны    411   дүгээр   захирамжаар
батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас мал аж ахуй эрхлэх журам”-д заасны дагуу мал аж ахуй эрхлэх;
4.3.Судалгаа  шинжилгээнээс  бусад  зориулалтаар  худаг  гаргах,  цооног
өрөмдөх;
4.4.Газар эзэмшүүлэх, ашиглуулах  эрх  олгох  тухай  шийдвэр,  захирамж
гаргаж, гэрчилгээ олгох;
4.5.Байгалийн дагалт баялаг болох самар,  жимс  боловсроогүй  үед  түүж
бэлтгэх, ой хээрийн түймрийн аюултай, хуурайшилттай үед ойд нэвтрэх.
 Тав. Хүлээлгэх хариуцлага
5.1.Энэхүү   хамгаалалтын   дэглэмийг    зөрчсөн   гэм    буруутай   этгээдэд
холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж, учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ.
Зургаа. Төлбөр хураамж
6.1.Байгалийн   нөөц   баялаг   ашигласны  төлбөр,  хураамжийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.   

3 comments:

  1. New High Stakes in 2021 | TheKing Of Dealer
    The newest 카지노 episode of High Stakes with the new and the new High Stakes. What is kirill-kondrashin the story about the High Stakes, and why did you see it all? The Kings of

    ReplyDelete
  2. Some clever pondering went into all of this, and in consequence, we now have a sport that's as near the steadiness as attainable. This steadiness is what makes it so well-liked all over the the} world, together with https://casino.edu.kg/betmove.html at the best roulette websites in India. Come every single day and enhance your chances to win and expertise a tremendous pleasure of casino games. Learn about most used roulette technique techniques without risking cash and turn out to be knowledgeable and one of the best players in free roulette games.

    ReplyDelete
  3. Since you can to|you presumably can} play on line casino video games online, why not strive a number of the} hottest ones for 2022? These popular video games have a broad viewers, and the virtual reality graphic design is top-notch. Different payment methods make 포커 it easy to make your deposit.

    ReplyDelete