Saturday, January 26, 2013

Нээлттэй хэлэлцүүлэг - Сүхбаатар дүүрэгт

Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 15–р хорооны  зарим хэсэгт хэрэгжүүлэх орон сууцжуулах төслийн талаар нийслэлийн удирдлагууд  тус бүсд  амьдардаг болон аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэдтэй уулзан хэлэлцүүлэг зохион байгууллаа
 58-р сургууль дээр болсон уг хэлэлцүүлэгт тус бүсд амьдардаг болон аж ахуй эрхэлдэг 126 иргэнээс 94 нь  оролцон  санал бодлоо илэрхийллээ
Хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга Д Баттулга,Нийслэлийн засаг даргын орлогч С Очирбат,Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б Ган-Эрдэнэ,тус дүүргийн засаг дарга Д Бадарсан,Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын барилга хот байгуулалтын хэлтсийн дарга О Одбаяр нар болон холбогдох байгууллагуудын удирдлага,мэргэжилтэнгүүд оролцон НИТХ-ын дарга Д Баттулга дахин төлөвлөлтийн бодлого чиглэл,түүнд иргэд,оршин суугчдын оролцоо шийдвэрлэх үүрэгтэй болох талаар тайлбарлан Нийслэлийн засаг даргын орлогч С Очирбат, Нийслэлийн еранхий төлөвлөгөөний газрын хэлтсийн дарга Одбаяр нар иргэдийн асуултанд дэлгэрэнгүй хариулт өгч 2 цаг гаруй хэлэлцүүлэг үргэлжилсний дараа дахин төлөвлөлтийг дэмжиж байна.дэмжихгүй байна гэсэн  санал хураалтыг илээр явуулахад 93 хүн дэмжиж нэг хүн гэр бүлийнхэнтэйгээ ярьж байж шийднэ гэснээр 98 хувийн саналаар дахин төлөвлөлтийг 15-р хороонд урьдчилан төлөвлөгдсөн газарт хэрэгжүүлэхийг  иргэд оршин суугчид дэмжлээ


































1 comment:

  1. If you be ok with} it, then maybe you're able to get pleasure from on-line roulette playing for real cash using excessive stakes. Check out our recommended cellular roulette on line casino on-line listed above. Roulette is a quite simple recreation to play, and on line casino on-line roulette or virtual roulette isn't any different. Still, you need to|you should|you have to} know the rules of the game earlier than you play at on-line on line casino websites. So, 메리트카지노 we've created a easy the way to|tips on how to} play roulette UK information. First off, players guess where the ball will land on the next spin by betting on certain numbers or sections of the board.

    ReplyDelete