БНСУ-ын Инчон хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын орлогч дарга И Сан
Чол тэргүүтэй төлөөлөгчдийг НИТХ-ын дарга Д.Баттулга хүлээн авч уулзлаа.
Улаанбаатар хот Инчон хоттой 2007 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлжээ.
Тус хот нь 2,8 сая хүнтэй БНСУ-ын гуравдахь том хот нь юм байна.
Хотын нисэх онгоцны буудлын ачаа эргэлт нь Монгол Улсыг гадаад зах
зээлд гарахад гүүр болж өгдөг өөрийн онцлогтой хэмээн төлөөлөгчтэй санал
солилцох явцдаа НИТХ-ын дарга Д.Баттулга хэллээ. Хоёр хотын хамтын
ажиллагааны өнөөдрийн төвшиний хүрээг өргөтгөж санамж бичигт гарын үсэг
зурах нь зөв гэдэг дээр талууд байр суурь нэгдлээ.
"Инчон хотын мөрөөдлийн ой" хэмээх цэцэрлэгжүүлэлтийг Булган аймгийн Баяннуур сумын нутагт барьж байгуулж байгаа юм байна.
No comments:
Post a Comment