Tuesday, October 1, 2013

Бангкок хоттой сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ


Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгын урилгаар Тайландын Вант Улсын Бангкок хотын ИТХ-ын дарга Пипат Лаппратана тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод 09 сарын 28-наас 10 сарын 01-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд зочид төлөөлөгчдийг нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга хүлээн авч уулзлаа.

Thursday, September 20, 2012

НИТХ-ын дарга Д.Баттулга Инчон хотын ИТХ-ын даргатай уулзлаа

БНСУ-ын Инчон хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын орлогч дарга И Сан Чол тэргүүтэй төлөөлөгчдийг НИТХ-ын дарга Д.Баттулга хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хот Инчон хоттой 2007 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлжээ. Тус хот нь 2,8 сая хүнтэй БНСУ-ын гуравдахь том хот нь юм байна.

Wednesday, September 19, 2012

Д.Баттулга дарга БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Ардын Засгийн газрын тэргүүн Чинь И-ийг хүлээн авч уулзлаа.

Улаанбаатарын  агаарын бохирдлыг бууруулахад Хөх хотын туршлага бидэнд маш их хэрэгтэй гэж НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Д. Баттулга, Хөх хотын соёлын өдрүүдэд оролцох төлөөлөгчдийг тэргүүлж ирсэн  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Ардын Засгийн газрын тэргүүн Чинь И-ийг хүлээн авч уулзахдаа хэлсэн үгэндээ  цохон тэмдэглэлээ.