Monday, December 31, 2012

Saturday, December 15, 2012

Хурал дахь намын бүлгүүд

  • АН-ын бүлгийн ажлын алба   321807
  • МАН-ын бүлгийн ажлын алба 324615
  • МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн ажлын алба 310428

Ажлын хороод

  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хороодын бүрэлдэхүүн
  • Ажлын хороодын дарга, дэд хороодын бүрэлдэхүүн

Ажлын алба

Дашжамцын БАТТУЛГА

Овог нэр: Дашжамцын БАТТУЛГА
Төрсөн он сар өдөр: 1961.05.18
Төгссөн сургууль:
  • 1979-1984 ОХУ-ын Санкт Петрбург хотын Инженер- эдийн засгийн дээд сургууль
Боловсрол, мэргэжил, эрдмийн зэрэг цол: Дээд, Эрчим хүчний эдийн засагч, Монгол Улсын зөвлөх инженер 
Ажилласан байдал:
  • 2012 оны 7 дугаар сараас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
  • 2010-2012     Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
  • 2005-2010     УБЦТС ХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2001-2005     “Галт гарьд” ХХК-ийн зөвлөх
  • 1996-2000     Улсын Их Хурлын гишүүн
  • 1993-1996     Монголын Ардчилсан холбооны ерөнхийлөгч
  • 1990-1992     Улсын Бага Хурлын гишүүн
  • 1989-1990     Дархан хотын ЦДС-д ахлах эдийн засагч
  • 1985-1989     Түлш Эрчим Хүчний яамны мэргэжилтэн
  • 1984-1985     ДЦС-4 эдийн засагч
Гавъяа шагнал:
  • Хөдөлмөрийн гавъяаны улаан туг-ийн одон
  • Алтан гадас одон
Сонгуульт ажил:
  • 2008, 2012 онуудад АН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон.
И-майл хаяг: d.battulga@citycouncil.mn

Холбоо барих

И-майл хаяг: d.battulga@citycouncil.mn

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид

Wednesday, November 28, 2012

Тусгай хамгаалалтанд авах тухай - Тогтоол

Дугаар 66
2012 оны 11-р сарын 28-ны өдөр
            Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 1/2043 тоот албан бичгээр өргөн барьсан саналыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс  ТОГТООХ нь:

Monday, November 19, 2012

Улаанбаатарт иргэдийн оролцоо эхэлж байна

Өнөөдөр Та бид маш чухал уулзалтад оролцож байна гэж би хэлмээр байна. Шууд ардчилалын тухай асуудлыг хэлэлцэхээр, тодорхой ойлголцолд хүрэхээр манай Уланбаатарчууд маань Төрийн ордны их танхимд цуглаад байна.
Хотод маш олон асуудал шийдвэрлэгдэх шаардлагтай байгааг хэн хүнгүй мэднэ. Замын түгжирлээс эхлээд хогоор үргэлжилнэ. Сүүлийн үед гараад байгаа аюулгүй байдал, үүнээс улбаалан аюулгүй орчинд амьдрах эрх гээд олон асуудал тулгамдаж байна.
Гэхдээ ямар арга замаар шийдвэрлэх вэ? Хэн шийдэх вэ? Энэ асуултад бид бүхэн тодорхой хариулт өгөх гэж өнөөдөр энд цугласан. Тийм ч учраас өнөөдрийн “Шууд ардчилал” сэдвийн дор өрнөх үндэсний сургалт маш чухал гэж онцолж хэлмээр байна.
Улаанбаатарчууд бид бүхэн ямар орчинд амьдарч байгаа вэ гэдгээ хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Ардчилсан нам нийслэлийн сонгуульд оролцохдоо Улаанбаатрыг утаагүй хот болгоё, түгжирэлгүй хот болгоё, хог хаягдалгүй, авлигагүй, хүнд сурталгүй нийслэл болгоё гэж асуудалд хандсан. Улаанбаатарчууд ч дэмжсэн.

Wednesday, November 14, 2012

Одон медаль гардууллаа

Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн өдрийг бүх нийтийн тэмдэглэлт баярын өдөр болгон УИХ хуульчилсан билээ. Энхүү ойн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зарлиг гарган төрийн захиргаа болон цэрэг, соёл урлаг, боловсрол, эрүүл мэндийн салбарт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан иргэдийг төрийн одон, медалиар шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар одон, медалиар шагнуулсан иргэдийг НИТХ-ын дарга Д. Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар Засаг даргын Тамгын газрын байранд хүлээн авч одон, медалийг нь гардууллаа.

Friday, November 9, 2012

НИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчдийн Сөүл хотын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа.

НИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид 2012 оны 11 дүгээр сарын 05-наас 09-ний өдрүүдэд Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ким Мён Сү-гийн урилгаар тус хотод албан айлчлал хийлээ. 

Monday, October 22, 2012

Нийслэлийн лавлагаа мэдээллийн төв иргэдэд үйлчилж эхэллээ

Нийслэл 373 жилийнхээ ойн баярыг Нийслэлийн иргэдийн баяр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Баярын хүрээнд  нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг иргэдэд илүү ойр  хүртээмжтэй болгож, иргэний оролцоог нэмэгдүүлэн, шууд ардчиллыг хөгжүүлэх зорилгоор “Улаанбаатар сонсож байна” нийслэлийн лавлагаа мэдээллийн төвийг нээлээ. Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүл хэлсэн үгэндээ: Нийслэлийг хөгжүүлэх бодлого, шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах, нийслэлд шууд ардчиллыг  хөгжүүлэхийн төлөө хотын удирдлагууд өмнөө томоохон зорилт тавин ажиллаж байна.

Thursday, September 20, 2012

НИТХ-ын дарга Д.Баттулга Инчон хотын ИТХ-ын даргатай уулзлаа

БНСУ-ын Инчон хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын орлогч дарга И Сан Чол тэргүүтэй төлөөлөгчдийг НИТХ-ын дарга Д.Баттулга хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хот Инчон хоттой 2007 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлжээ. Тус хот нь 2,8 сая хүнтэй БНСУ-ын гуравдахь том хот нь юм байна.

Wednesday, September 19, 2012

Д.Баттулга дарга БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Ардын Засгийн газрын тэргүүн Чинь И-ийг хүлээн авч уулзлаа.

Улаанбаатарын  агаарын бохирдлыг бууруулахад Хөх хотын туршлага бидэнд маш их хэрэгтэй гэж НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Д. Баттулга, Хөх хотын соёлын өдрүүдэд оролцох төлөөлөгчдийг тэргүүлж ирсэн  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Ардын Засгийн газрын тэргүүн Чинь И-ийг хүлээн авч уулзахдаа хэлсэн үгэндээ  цохон тэмдэглэлээ.

Friday, September 14, 2012

Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажлыг эхлүүлнэ

Хотын төвийн бүсэд газар олгохгүй, нэмж барилга барихгүй  гэсэн зарчим барьж байгаа гэсэн. Тэгэхээр орон сууцны 200 айлын хөтөлбөр хэрэгжихээр хаана газар олгох юм бэ?
-Улаанбаатар хотын төвд барилга барих газар бараг  байхгүй ээ. Үлдсэн жаахан газартаа барилга бариад шавах  биш тохижуулъя, дэд бүтцийн асуудлыг нь шийдье.  Дулаан, бохирын гээд шугам сүлжээ татах газар байхгүй боллоо шүү дээ. Шинээр хотын төвд барилга бариулахгүй, тиймээс хотын зах руу барь. Тэгж байж хотыг тэлнэ. 1300 гаруй га дотроо чихцэлдэж амьдраад байх хэрэггүй, дэд бүтцээ сайжруулж, хотоо тэлж амьдарцгаая. Байгууллагуудад барилга барих бол хотын захаар барь гэсэн шаардлага тавьж байгаа.

Saturday, September 8, 2012

Д.Баттулга : Өнөөдрөөс эхлэн Улаанбаатарт иргэдийн оролцоо эхэлж байна.

НИТХ-ын дарга Д.Баттулгын Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалтыг Өнөөдрөөс эхлэн Улаанбаатарт иргэдийн оролцоо эхэлж байна сэдвээр нээж хэлсэн үг
Өнөөдөр Та бид маш чухал уулзалтад оролцож байна гэж би хэлмээр байна. Шууд ардчилалын тухай асуудлыг хэлэлцэхээр,  тодорхой ойлголцолд хүрэхээр манай Уланбаатарчууд маань Төрийн ордны их танхимд цуглаад байна.